Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллагуудын алба хаагчдын дунд “Спортын 4 төрөлт тэмцээн” өнөөдөр шатрын тэмцээнээр эхэллээ.
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус тэмцээн шатар, теннис, волейбол, сагсан бөмбөгийн төрлөөр 2023 оны 11 дүгээр сарын 07-10-ны өдрүүдэд болох энэхүү тэмцээнд 14 байгууллагын 600 гаруй тамирчин ур чадвар, хурд, хүчээ сорьж, шилдгүүдээ тодруулах юм.