Жимс бүхэн өөрийн ач тустай. Энэ удаа та бүхэнд Тарвасны ач тусыг танилцуулж байна.
1. Тарвасны найрлагын 92 хувь нь ус байдаг учраас биеийг чинь шингэнээр хангаж, өлсөх мэдрэмжийг дарах болно. 8 аяга цэвэр ус уухаас хамаагүй хөгжилтэй, амттай аргаар шингэнээ нөхөж, залуу төрх, гэрэлтсэн арьстай болж болох нь ээ. Мөн халуурах, хөлөрч ундаасах, шээс хорогдох, шээсний өнгө хэт шар болох зэргийг эмчлэхээс гадна амны хөндийн үрэвсэлтэй хүн хэрэглэвэл маш тохиромжтой.
2. Бидний хоолны нэмэлт бүтээгдэхүүнээр нөхөх гэж оролддог А, C витаминууд, бета каротин тарвасанд их хэмжээгээр агуулагддаг. Антиоксидантуудыг хэрэглэснээр хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эд эсийн үйл ажиллагааг идэвхжүүлэн, зүрх судасны үйл ажиллагааг муудахаас хамгаалах, эрт хөгшрөлтийг зогсоох ач холбогдолтой.
3. Тарвас мөн бие организмаас хортой бодисуудыг зайлуулдаг. Тарвасанд эслэг, В1, В2 болон С, РР витамин, пектин, каротин, фолийн хүчил, түүнчлэн никель, төмөр, марганец, кали, магни зэрэг агуулагддаг учир хүнд эрч хүчийг байнга бэлэглэдэг. Хэрвээ фитнесстээ явахаасаа өмнө тарвас идвэл илүү эрч хүчтэй байж, булчинлаг болох болно.
4. Бие махбодийн эсийн гаднах, доторх шингэний харьцааг тогтвортой байлгаж, биеийн хүчил шүлтийн тэнцвэрийг барьж, хүн эрүүл амьдрах үндэс бүрдэнэ. Тарвасыг хүнсэндээ хэрэглэснээр цусны РН тэнцвэрждэг гэсэн үг.
5. Бөөр ходоодыг цэвэрлэж үрэвсэлээс хамгаалдаг. Ялангуяа шар өвчнөөр өвчилсөн хүмүүс идэхэд хамгийн тохиромжтой.
6. Бөөрний чулуу, шээсний хүчлийн нөлөөгөөр үүсэх талстуудаас сэргийлэх үйлчилгээтэй
7. Өдөрт 2—2,5 кг шийгуа идэж болно гэж хоол зүйчид үздэг. Ингэж идэхэд шээс хөөх үйлчилгээтэй учраас бөөр, зүрх судасны өвчний үед хавангаас ангижрахад тустай.
8. Их тарган хүмүүст тураах зорилгоор хэрэглэж болно.
9. Арьсыг цэвэрлэх, чангаруулах, уян зөөлөн болгох, өнгийг сэргээх, сэвх толбыг арилгах зэрэгт маск тавьж ашигладаг.
Х.ЦЭЛМЭГ