Инкубатор хөтөлбөрийн сонгон шалгаруулалт эхэллээ

Нийслэлийн Бизнес, инновац хөгжлийн газраас Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх шинэ санаа, бүтээлч шийдлийг илрүүлэх стартап компани шалгаруулах тэмцээн зохион байгуулах гэж байна. Тэмцээнээс шалгарсан шилдэг төслийг нэг жил хүртэлх хугацаанд Улаанбаатар инновацын төвийн хурдасгуур хөтөлбөрт хамруулах юм.

  • Төслийн I шат - Төслийн материал хүлээж авах /2024 оны нэгдүгээр сарын 12-23 хүртэл/ 

Төслийн материалыг онлайн формоор, бизнес моделийг PPT форматаар хүлээн авч, эхний шатны шалгаруулалтад шалгарсан багуудад мэдээлэл хүргэнэ.

  • Төслийн II шат – Шилдэг төслүүдийг шалгаруулах /2024 оны нэгдүгээр сарын 24-нд/ 

Эцсийн шатны шалгаруулалтыг Улаанбаатар инновацын төвд зохион байгуулах бөгөөд тэнцсэн багууд төслөө таван минутад багтаан танилцуулж, шүүгчдийн асуултад хариулна.

Оролцогчдод тавигдах шаардлага:

  • Бизнес модельтой байх
  • Инновацлаг байх
  • Хэрэгжих боломжтой байх
  • Хотын асуудлыг шийдвэрлэх
  • Байгуулагдаад таваас дээш жил болоогүй байх.

Иймд гарааны компани, бизнес эрхлэгч, шинийг санаачлагч залуус та бүхнийг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна. Оролцогчид https://t1p.de/8ytcw холбоосоор бүртгүүлэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 70111291, 95808060 утсаар авах боломжтой.

НИЙСЛЭЛИЙН БИЗНЕС, ИННОВАЦ ХӨГЖЛИЙН ГАЗАР

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*