Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн захирал, доктор Б.Амарсанаа болон албаны төлөөлөл Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны зөвлөх, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь Төлөөлөгчийн газрын дарга Кильпякова В.В, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын орлогч дарга, Улаанбаатар дахь “Русский дом”-ын орлогч захирал Каламин А.И нартай уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар доктор Б.Амарсанаа Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны талаар танилцуулж, дээд боловсрол, чанарын баталгаажуулалт, магадлан итгэмжлэлийн хүрээнд эрдэм шинжилгээний хурал хамтран зохион байгуулах, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр санал солилцлоо.
Кильпякова В.В 2026 онд Оросын шинжлэх ухаан, соёлын төв /РЦНК/ байгуулагдсаны 50 жилийн ой болон Монгол улс болон ОХУ-ын хооронд шинжлэх ухаан, боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны олон тэгш ой зохион байгуулагдах тул бүхий л үйл ажиллагааг дэмжин, хамтран ажиллахаа илэрхийллээ.


