Бид жаргалтай, гунигтай, догдолсон байхдаа юмуу эсвэл зүгээр л тав тухыг мэдэрмээр байгаа үедээ бусдыг тэвэрдэг. Тэврэлт нь тэр чигээрээ ертөнцийн тав тух бөгөөд бидэнд сэтгэлийн тайтгаралыг өгч чаддаг. Тэврэлт биднийг эрүүл саруул, аз жаргалтай болгох маш их хүчийг өөртөө агуулж байдаг.
Эрдэмтдийн үзэж байгаагаар тэврэлт нь хэн нэгнийг тэврэхдээ авдаг “халуун дулаан мэдрэмж”-ээс ч хавь илүү ашиг тустай аж.
- Тэврэлт стрессийг бууруулна.
- Өвчний эсрэг хамгаалалт болно.
- Зүрхийг чинь эрүүл байлгахад дэм болно.
- Чамайг илүү аз жаргалтай болгох хүчтэй.
- Айдсыг бууруулахад туслана.
- Өвдөлтийг бууруулахад туслана.
- Чамайг бусадтай харилцахад эерэг нөлөө үзүүлнэ.
“Зүгээр л оршин тогтнож, амьд байхын тулд бидэнд өдөрт 4 тэврэлт хэрэгтэй байдаг бол харин сэтгэл санааг сэргээж, хэвийн байдалд нь оруулахын тулд 8 тэврэлт; эрч хүч, урам зоригтойгоор илүү их сайн сайхан зүйлсийг цэцэглүүлж, бүтээхийн тулд 12 тэврэлт шаардлагатай юм” гэж гэр бүл судлаачид үзжээ.