Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцуулж байна.
Мэдээллийн эхэнд вакцинжуулалтын дүн мэдээллийг танилцууллаа. Энэ сарын 19-ний байдлаар улсын хэмжээнд I тунгийн хамралт 69.3 хувь, II тунгийн хамралт 65.7 хувь, нэмэлт тунд өнөөдрийн байдлаар 373 мянган хүн хамрагдаад байна. Монгол Улс өнөөдрийн байдлаар 2.7 сая вакцины нөөцтэй байна.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд цаашид гүйцэтгэлд суурилсан цалингийн системд шилжихтэй холбогдуулан нийт төрийн албан хаагчдын ажлын үнэлгээний журмыг сайжруулах, ажилдаа илүү хариуцлагатай байхыг анхааруулсан байна.
Өнөөдрийн хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргалаа.
- Эрдэнэт, Дархан, Өмнөговь аймагт их сургуулиудын цогцолбор байгуулж нүүлгэнэ.
- 88 их дээд сургуульд 150 мянган оюутан суралцаж байгаагийн 143 мянга нь хотод суралцаж байна. Үлдсэн 7000 нь орон нутгийн 8 сургуульд суралцаж байна.
- Орон нутагт суралцах оюутнуудад боловсролын сангаа тэтгэлэг, хөнгөлөлттэй зээл олгоно.
- Орон нутагт багшилбал нэмэлт урамшуулал, орон сууцны зээл олгоно.