Менингококкт халдварын өнөөгийн нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар танилцуулга хийж, шаардлагатай санхүүгийн тооцооллыг гаргаж, шийдвэрлэхийгЭрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд даалгалаа.
2024 оныарванхоёрдугаар сараасэнэоныхоёрдугаар сарын байдлаар улсын хэмжээнд менингококкт халдварынсэжигтэйнаймантохиолдолбүртгэгдэж,гурав ньбатлагдаж,нэг нь нас барсан байна. Ойрын хавьтлын 347 хүнийг хими сэргийлэлтэд 24 цагт багтаан хамруулж, хамар залгиурын үзлэг хийсэн. Нийт 45 хамар залгиурын үрэвсэлтэй хүнийг илрүүлж, эрүүлжүүлсэн. 78 хүнээс сорьц авч шинжлэн эрсдэлгүйг тогтоожээ.
Менингококкт халдварын вакцин нь товлолын дархлаажуулалтад ордоггүй, 1994 онооставанудаагийн нэмэлт дархлаажуулалт, 2001 оноос сайн дурын дархлаажуулалтхийж эхэлсэн.Нэмэлт дархлаажуулалтад 2-18 насны хүүхдийг хамруулж, хамралтын хувь 90-96 хувьтай байна.
Менингококкийнэсрэг”Нимерикс” вакциныг Пфайзер компаниасхудалдан авахааражиллаж байна.
Менингококкт халдвар нь дөрвөн төрлийн нянгаар үүсгэгддэг цочмог халдварт өвчин юм.38-42 хэм хүртэл гэнэт өндөр халуурах, халууны эмэнд буухгүй байх, богино хугацаанд дахин өндөр халуурах, бие сулрах, дотор муухайрах, бөөлжих, уур уцаартай хэт цочимхой эсвэл ноомой болох, царай цонхийх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Цусархаг тууралт нь өвчин эхэлснээс хойш 12 цагийн дотор гарна. Хэрэв өвчин хүнд явцтай байвал үхжилт тууралт 4-6 цагийн дотор гардаг. Маш богино хугацаанд хүндэрч, эндэгдэлд хүргэдэг байна.