Гуравдугаар сарын 10-наас сургууль, цэцэрлэгийн танхимын хичээлийг үе шаттайгаар нээнэ

Гуравдугаар сарын 10-наас сургууль, цэцэрлэгийн танхимын хичээлийг үе шаттайгаар нээнэ-н зурган илэрц

УОК-оос өнөөдөр мэдээлэл хийлээ. Тодруулбал, энэ сарын 23-наас бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлийн хугацаа дуусна. Энэ өдрөөс ААН-үүдийг 95 хувийг нээхээр болсоноо мэдэгдлээ. 

 УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан "2021 оны хоёрдугаар сарын 23-наас ААН-үүдийн 95 хувийн үйл ажиллагааг эхлүүлнэ. 

Мөн танхимын сургалтыг нээхээр төлөвлөж байна. Энэ хүртэл халдварт өртөх эрсдлээс хамгаалах бэлтгэлийн ажлыг хийж байна. Ингээд гуравдугаар сарын 10-наас сургууль, цэцэрлэг, их, дээд сургууль болон боловсролын байгууллагын танхимын хичээлийг үе шаттайгаар нээнэ.

Цахим хичээл сургууль үргэлжилж байгаа ч олон айл өрхийн хүүхдүүд хамрагдаж чадахгүй байгаа тул одоо танхимын хичээлийг эхлүүлэх болсон. 

Нийслэлд халдварын 150 гаруй голомт бий. Тиймээс шууд танхимын хичээлийг нээж болохгүй байна. 

Гадаадаас ирж буй иргэдийн тийзэд хөнгөлөлт үзүүлж байгаа.

Мөн гуравдугаар сарын эхэн хүртэл хот хоорондын хөдөлгөөнийг нээхгүй. " гэв.

 
 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*