Нийслэлийн хэмжээнд он гарсаар өнөөдрийн байдлаар гал түймрийн 366, аврах ажиллагааны 23 буюу 389 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дээрх дуудлагаар нийслэлийн хүрээний анги, байгууллагын алба хаагчид ажиллаж, гал түймрийн утаажилтын бүсээс 413 иргэнийг гаргаж, 20 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хамгааллаа.
Харин ослын 23 удаагийн дуудлагаар 23 иргэний аюулгүй байдлыг ханган ажилласан юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.