Хийлдэг гудастай хөвж явсан 6 хүүхдийн амь насыг авран хамгаалав

Баяр, амралтын өдрүүдээр буюу энэ сарын 09-17-ны өдрүүдэд нийт 33 удаагийн усны ослын тохиолдол бүртгэгджээ. Хэнтий аймгийн  Онцгой байдлын газрын алба хаагчид “Гүрмийн нуур”-д хийлдэг гудастай хөвж явсан бага насны 6 хүүхдийг авран хамгаалж, ар гэрийхэнд нь хүлээлгэж өгсөн байна. 

Гол, усны түвшин үерийн аюултай түвшинг даван үерлэж байгаа энэ үед ард иргэд амарч зугаалахдаа сонор сэрэмжтэй байж, бага насны хүүхдэд тавих  хараа хяналтаа сайжруулан, зориулалтын бус хийлдэг завь, гудас зэргийг ашиглахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*