Эрүүл мэндэд үзүүлэх үр ашиг
Алимны найрлаганд байдаг шингэц сайтай бодис нь нарийн гэдэсний хямралыг эмчлэхэд сайнаар нөлөөлдөг. Мөн зарим төрлийн хорт хавдраас урьдчилан сэргийлдэг. Цусан дахь инсулины хэмжээг тогтворжуулснаар чихрийн шижин өвчнөөс хамгаалдаг юм байна.
Долоо хоногт 5-аас доошгүй алим идэх нь амьсгалын замын өвчин болон, астматай хүний эрүүл мэндэд маш сайнаар нөлөөлдөг аж.
Хятадын уламжлалт эмчилгээний сударт алимыг зүрхний үйл ажиллагааг сайжруулж, шингэний дутагдлыг нөхөж, уушгийг цэвэрлэдэг гэж бичсэн байдаг.
Алимны дарс уух нь бөөрний чулуужилтаас сэргийлдэг.
Өдөрт нэг алим идэх нь арьсны өвчнөөс урьдчилан сэргийлж, гоо сайханлаг, эрүүл арьстай байхад тусална.
Бразилчууд хоолны өмнө алим идэх нь жингээ хаях хамгийн үр дүнтэй арга гэж үздэг. Учир нь хоолны өмнө идсэн алим хүний биед шингэх өөхний хэмжээг 33 хувиар бууруулдаг аж.
Нэг шихэг алиманд 50-80 грамм калори агуулагддаг ч ямар ч натри байхгүй, мөн таргалуулдаггүй байна.
Алиманд витамин C, A ихээр агуулагдахын зэрэгцээ фосфор, төмөр, кальциар баялаг.
Алиманд зүрхний үйл ажиллагааг дэмжих кали хангалттай хэмжээгээр байдаг байна.
Алимны тухай сонирхолтой баримтууд
Алим нь дотроо 7500 гаруй төрөл байдаг. Чи маш олон төрлийн алимыг Англид очоод амталж үзэх боломжтой.
Алимны мод нь сарнайн төрлийн ургамалд багтдаг гэнэ.
Чи нэг ширхэг алим идэхдээ хажуугаар нь их хэмжээний агаар “иддэг” байна. Алимны 25 хувь нь агаар гээд бод доо.
Алимны 5 хувь нь уураг.
Алимны мод 100 жил ургах чадвартай.
Дэлхийн хамгийн том алим 1 кг 350 грамм орчим байсан гэнэ.
Эртний Грект эрчүүд таалагдсан бүсгүйдээ сэтгэлээ илчлэхдээ алим шиддэг бөгөөд хэрэв бүсгүй нь зөвшөөрч байвал тэр алимыг барьж авдаг байсан аж.
Алимны тухай хамгийн анхны афоризм 1866 онд хэлэгдэж байж. Энэ нь “Хэрэв чи нэг ширхэг алим идчихээд орондоо орвол эмчид очих шаардлагагүй.