Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хааны мэндэлсэн өдөрт зориулсан хүндэтгэлийн хүлээн авалтад оролцлоо


МонголУлсынЕрөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон УлсынЦогЖавхлантЭзэнХаанНарүхито-гийн мэндэлсэн өдөрт зориулсан хүндэтгэлийн хүлээн авалтад оролцож, нээлтийн үг хэлэв. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатан нар Монгол Улсад төрийн айлчлал хийх гэж буйд Монгол Улсын төр, Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлэв. 

ЯпонУлсынЦогЖавхлантЭзэнХаанНарүхито,ЭрхэмдээдХатанМасаконарынтөрийнайлчлалньардчиллыннийтлэгүнэтзүйлсбүхийМонголУлс,ЯпонУлсын“Энхтайван,хөгжилцэцэглэлтийнтөлөөхТусгайстратегийнтүншлэл”-ийггүнзгийрүүлж,“хүнтөвтэй”харилцаа,хамтынажиллагаагбэхжүүлэхэдүнэтэйхувьнэмэроруулахтүүхэнач холбогдолтой айлчлал болно гэдгийг онцлов.

Хүлээн авалтад Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын албаны төлөөлөгчид болон хоёр талын аж ахуйн нэгж, хувийн хэвшил, найрамдлын нийгэмлэг, эрдэм шинжилгээ, судалгаа, соёл, урлагийн төлөөлөл оролцлоо.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*