Харбин хотод Монгол Улсын Төрийн ордныг мөсөөр байгуулжээ


Харбин-2025” Азийн 9 дэх удаагийн наадам БНХАУ-ын Харбин хотноо 3 дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд уг наадмыг зохион байгуулагч Харбин хот нь дэлхийд “мөсөн хотхон”-оор алдартай билээ. 

Тэгвэл жил бүр олон сая жуулчин татдаг, уламжлалт “мөсөн хотхон”-нд Азийн наадмын 34 оролцогч орны онцлог, гайхамшигт бүтээн байгуулалтыг мөсөөр урласан байна.

Энэхүү бүтээлийн хүрээнд манай улсын Төрийн ордныг мөсөөр урлан олон нийтэд танилцуулсан байна. 

Эх сурвалж: МҮОХ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*