УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар иррациональ бодлын урсгалын талаарх ойлголт, олон улсын харилцаанд үзүүлж буй нөлөө, ач холбогдол, түүний өрнөл хөгжил, дипломат зохицуулалтын талаар лекц уншиж, мэдээлэл өглөө. Тус лекцэд Хууль зүй, дотоод хэргийн яамны газар, хэлтсийн дарга, харьяа байгууллага, агентлагийн дарга, захирал нар оролцов.