Гарагийн зохицуулалтын дагуу замын хөдөлгөөнд оролцоно

Нийслэлийн Засаг даргын А/357 дугаар захирамжид өөрчлөлт орлоо. Тодруулбал, “Нийслэлийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийг ажлын өдрүүдэд дугаарын хязгаарлалтаар замын хөдөлгөөнд оролцуулж, түгжрэл саатал үүсгэхгүй байх зохион байгуулалтын арга хэмжээ  авч ажиллах” хэмээн өөрчиллөө. Өөрөөр хэлбэл,

Даваа гарагт 1, 6-гаар

Мягмар гарагт 2, 7-гоор

Лхагва гарагт 3, 8-аар

Пүрэв гарагт 4, 9-өөр

Баасан гарагт 5, 0-ээр  төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*