Үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 5-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, Ерөө, зүүн хажуугийн Онон, Хангай нурууны арын Идэр болон Сэлэнгэ мөрний эх, Алтай нуруунаас усжих Ховд, Бодонч, Булган голын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 50-100 см даван үерлэж байна.

Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа ард, иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*