ILWOO САНГИЙН 2027 ОНЫ БАКАЛАВРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА


Илвүү сан (Ilwoo Foundation)-гаас БНСУ-ын их сургуулийн бакалаврын түвшинд суралцуулах 2027 оны тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа. Энэхүү хөтөлбөр нь хоёр орны нөхөрсөг хамтын ажиллагаа болон боловсролын харилцааг дэмжих зорилготой.

Тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Inha University, Korea Aerospace University-ийн бакалаврын түвшинд нийт 2 оюутан дараах мэргэжлээс сонгон суралцах боломжтой. Үүнд:

  • Байгалийн шинжлэх ухаан;
  • Инженерчлэл;
  • Улс төр судлал;
  • Эдийн засаг;
  • Бизнесийн удирдлага.

Хүсэлт хүлээн авах хугацаа:2026 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 18:00 цаг хүртэл (Солонгосын цагаар).

Бичиг баримтыг Илвүү сангийнkimjihwan@hanjinkal.comцахим хаягаар хүлээн авна.

Тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийгЭНД, анкетыгЭНДдарж авна уу.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*