Мүүдиз (Moody’s) зээлжих зэрэглэл тогтоогч агентлагаас 2025.10.16-ны өдөр Монгол Улсын 2025 оны зээлжих зэрэглэл“В1, Тогтвортой”болж сайжирсныг мэдэгдлээ.
Монголын Улсын Зээлжих зэрэглэл үнэлгээг“B1, Тогтвортой”болж сайжрахад дараах хүчин зүйлс голлон нөлөөлснийг тус агентлагаас онцолсон байна. Үүнд:
- Засгийн газрын өрийн өрийн оновчтой удирдлага,төсвийн сахилга батын үр дүнд өрийн дахин санхүүжилтийн эрсдэл бууруулсан;
- Уул уурхайн бүтээгдэхүүнийг төрөлжүүлэх бодлогыг амжилттай хэрэгжүүлжэдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжсэн;
- Монгол улсын эдийн засгийн үзүүлэлтүүдтүүхий эдийн үнийн бууралтаас үл шалтгаалан сайжирсан;
- Засаглал болон институцийн үр нөлөөний чиглэлд хийгдэж буй шинэчлэлүүдэдтасралтгүй ахиц дэвшил гарч байгаа зэрэг болно.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн санхүү, төсвийн бодлогын сахилга бат, өрийн удирдлагын оновчтой бодлого болон уул уурхайн бүтээгдэхүүний төрөлжилтийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлснээр нэг түүхий эдийн үнээс хамаарах эдийн засгийн хамаарлыг бууруулж, эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалснаар Мүүдиз агентлаг 2 жил дараалан Монгол Улсын зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлж, энэ онд“В1, Тогтвортой”түвшинд хүргэж сайжрууллаа.
Зээлжих зэрэглэл нь тухайн улсын төр, хувийн хэвшил, банк санхүүгийн байгууллагын гадаадын хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулалтын зардлыг бууруулахад шууд нөлөөлдөг тул эдийн засгийн хөгжлөө дэмжих, тогтвортой өсөлтийг бий болгоход чухал нөлөөтэй ач холбогдол өндөр үзүүлэлт юм.
Монгол Улсын Зээлжих зэрэглэл сайжирснаар зөвхөн Засгийн газрын гадаад бондуудын үнэ цэнэ нэмэгдэх төдийгүй бусад 7 арилжааны банкууд, хувийн хэвшлийн компанийн зээлжих зэрэглэл дагаж сайжрах нөхцөл бүрдэж байгаа юм.
Эх сурвалж: Сангийн яам