Бид төрөөс нэг ч доллар аваагүй

Хууль зүйн сайд Б.Энхбаярын хэвлэлүүдэд болон цахим хуудаснаа бичиж буй мэдээлэлд найруулагч Б.Баатар дараах тайлбарыг цахим хуудсаар дамжуулан өгч байна. 

“Тамгагүй төр” жүжгийн найруулагч Б.Баатар“Монгол хаан” жүжгийг 2023 оны 11 дүгээр сарын 17-ноос 12 дугаар сарын 2-ны хооронд Лондон хотын Coliseum театрт тоглосон. Ч.Номин сайдын тогтоол 2024 оны 1 сарын 30-ны өдөр гарсан. Иймд хугацааны хувьд илт зөрүүтэй мэдээлэл өгсөн байна. 

Монгол Улс-ИБУИНХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой 2023 онд болоход хоёр орны соёлын солилцооны томоохон жишээ болгож манай жүжгээр үнэгүй сурталчилгаа хийлгэсэн. Бид төрөөс нэг ч доллар авалгүй Лондон, Сингапур, Токио, Нагояа хотод танхим дүүрэн үзэгчидтэй амжилттай тоглосон. Урам бүтээлчдийг ингэж гүтгэж болохгүй. 

Улс төр, урлаг соёлыг хольж хутган бизнесийн нэр хүндэд удаа дараа халдаж байгаа Б.Энхбаяр та БГД, ХУД, СХД-ийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн нэхэмжлэлээ шүүхийн ажиллагаанд саад учруулалгүй очиж гардаж авна уу” гэж цахим хуудсандаа бичжээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*