Тус эмнэлэг нь иргэд үйлчлүүлэгчиддээ чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхийг зорин ажиллаж, олон улсын эмнэлгүүдийн стандартын дагуу үйл ажиллагаагаа жил бүр сайжруулж, баг хамт олноороо хичээнгүйлэн ажилласаны үр дүнд БНКУ-д төвтэй ACQH байгууллагын олон улсын магадлан итгэмжлэлийг авлаа.
ACQH байгууллага нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний аюулгүй байдлыг өндөр түвшинд ханган, чанартай эмнэлгийн тусламж үйлчилгээг хүн бүрт үзүүлэхээс гадна ажилчдын аюулгүй байдлыг гол зорилгоо болгон ажилладаг эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжилдэг дэлхийн тэргүүлэгч олон улсын байгууллагуудын нэг юм.
Тус эмнэлэг нь 2019 оноос олон улсын магадлан итгэмжлэлийн стандартын шаардлага хангах бэлтгэл ажлаа эхэлсэн бөгөөд 2021 оноос ACQH байгууллагын 460 шалгуур үзүүлэлтийг ханган ажиллаж 92,5 хувийн үнэлгээг авч ийнхүү түүхт 90 жилийнхээ ойн босгон дээр магадлан итгэмжлэгдэж, чанарын соёлыг хөгжүүлэгч байгууллага боллоо.