Цэрэг-спортын “Дөл-2022” улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй, Батлан хамгаалахын сайдын нэрэмжит цэрэг-спортын “Дөл-2022” улсын аварга шалгаруулах тэмцээн Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд эхэллээ. Тус тэмцээнд аймаг, дүүргүүдээс шалгарсан шилдэг 30 багийн 400 орчим сурагч оролцож, авхаалж самбаагаа сорьж байгаа бөгөөд наймдугаар сарын 27 хүртэл үргэлжилнэ.

Цэрэг-спортын “Дөл-2022” тэмцээнийг улсын хэмжээнд гурван үе шаттай зохион байгуулж байгаа. Эхний хоёр шат буюу дүүргүүдийн Засаг дарга нарын нэрэмжит цогцолбор тэмцээн өнгөрөгч дөрөвдүгээр сард болж, дүүрэг бүрээс шалгарсан багууд улсад ийнхүү өрсөлдөж байна. Өнгөрсөн хугацаанд НЗДТГ-ын Цэргийн штабаас томилсон бүрэлдэхүүн баталсан хуваарийн дагуу нийслэлийн есөн дүүргээс шалгарсан баг тамирчдад заавар зөвлөмж өгч ажилласан юм.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*