Сар шинийн баярт зориулсан аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд Э.Мөнхжаргал түрүүллээ

Сар шинийн баярт зориулсан “Дашчойлин” хийдийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан өнөөдөр болж, Архангай аймгийн Хотонт сумын харьяат, аймгийн арслан Э.Мөнхжаргал түрүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, аймгийн хурц арслан О.Наранбаатар үзүүрлэсэн байна.
 
Шөвгийн дөрөвт Баян-Өлгий аймгийн Алтай сумын харьяат, аймгийн хурц арслан М.Еркебулан, Сэлэнгэ аймгийн Сант сумын харьяат, аймгийн арслан Б.Ганбаяр нар шалгарсан бол наймд  аймгийн арслан Ш.Отгонтөгс, Т.Сайханжаргал, Д.Алтанцоож, аймгийн заан Ч.Даш нар үлдлээ. 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*