Жүдо бөхийн дэлхийн аваргад манай 18 тамирчин зодоглоно

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2021 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 06-13-ны өдрүүдэд Унгар улсын нийслэл Будапешт хотод болно.

Олимпын өмнөх хамгийн том тэмцээнд 88 орны 388 тамирчид /эмэгтэй 141, эрэгтэй 247/ эмэгтэй 7, эрэгтэй 7 жинд өрсөлдөнө.

Будапештын ДАШТ-д

  • ахлах дасгалжуулагч МУГТ, МУГД Х.Болдбаатар,
  • дасгалжуулагч ОУХМ П.Нямлхагва,
  • ОУХМ Ч.Болдбаатар, 
  • Мансоури Касваей Мохаммад,
  • МУГТ М.Бундмаа
  • Терапист багш, Японы улсын иргэн Масатоши Нишикидо нар оролцох бол шүүгчээр олон улсын жүдо бөхийн холбооны, олимпын зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг ажиллахаар болжээ.

Тэмцээнд оролцох шигшээ багийн бүрэлдэхүүн:
Эрэгтэй:

  1. ОУХМ Л.Өнөболд -60 кг
  2. ОУХМ Г.Хэрлэн -66 кг
  3. ОУХМ Ё.Басхүү -66 кг
  4. ОУХМ Ц.Цогтбаатар -73 кг
  5. Саейд Моллаей -81 кг
  6. ОУХМ Г.Алтанбагана -90 кг
  7. ОУХМ Л.Отгонбаатар -100 кг
  8. ОУХМ Б.Гончигсүрэн -100 кг
  9. ОУХМ Ө.Дүүрэнбаяр +100 кг

Эмэгтэй:

  1. МУГТ М.Уранцэцэг -48 кг
  2. ОУХМ Г.Наранцэцэг -48кг
  3. ОУХМ Л.Сосорбарам -52 кг
  4. ОУХМ Б.Хорлоодой -52 кг
  5. МУХБ, МУГТ Д.Сумъяа -57 кг
  6. ОУХМ Б.Ганхайч -63 кг
  7. ОУХМ Ц.Энхчимэг -70 кг
  8. ОУХМ Б.Эрдэнэт-Од -78 кг
  9. ОУХМ А.Адьяасүрэн +78кг

Эх сурвалж: Монголын жүдо бөхийн холбоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*