ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧДЫГ ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСЛЭЛТЭЙ БЭЛТГЭЖ БАЙНА

Үндэсний шигшээ багийн тамирчдын нэгдсэн цугларалт Олон улсын найрамдал төв болон Техник спортын төвд үргэлжилж байна. Тодруулбал: “Олон улсын Найрамдал төв”-д жүдо бөх, чөлөөт бөх, бокс, ширээний теннис, таеквондо, цана, пара жүдо, пара таеквондо, пара цанын нийт 120 гаруй тамирчид бэлтгэлээ хангаж байгаа бол “Техник спортын төв”-д байт харваа, буудлага, хүндийн өргөлт, пара байт харваа, пара буудлага, пара хөнгөн атлетик гэсэн нийт спортын 15 төрлийн 60 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг бэлтгэлээ хангаж байна.
 
 
Үндэсний шигшээ багийн цугларалтад “Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв”-ийн мэргэжилтнүүд болон эмч, эмнэлэгийн ажилтнууд тамирчдын ажиллах чадварыг тодорхойлох сорил шинжилгээ хийж, спортын төрөл тус бүрээр тамирчдын бие бялдарын ерөнхий хөгжил болон хүчил төрөгчтэй болон хүчил төрөгчгүй орчинд ажиллах чадвар зэрэг тусгайлсан ээлжит сорил шинжилгээг авч дүгнэлт, боловсруулалт хийж ажилладаг билээ.
 
 
“Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв”-ийн мэргэжилтнүүд энэ удаад ч бүрэн бүрэлдэхүүнээрээ хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт инновац шингэсэн багаж, тоног төхөөрөмж ашиглан Үндэсний шигшээ багийн тамирчдын бие организм, дасгалжилтын түвшин, бэлтгэл сургуулилтыг шинжлэх ухааны үндэслэлтэй удирдахад зориулан дүгнэлт гарган, холбогдох зөвлөмж зөвлөгөөг өгөн ажиллаж байна.
 
 
 
 
 
 
 
 
Биеийн тамир, спортын улсын хороо
 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*