"ЭМЧ ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУДАА СОНСЬЁ" ЦАХИМ УУЛЗАЛТ БОЛЛОО

 
Эмч нарын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан "Эмч, эмнэлгийн ажилчдаа сонсьё" цахим уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтанд 21 аймаг, нийслэлийн, эмч эмнэлгийн ажилтнуудын төлөөлөл 600 гаруй хүн оролцов. Уг уулзалтын гол зорилго нь эмч эмнэлгийн ажилчдынхаа дуу хоолойг сонсож тэдэнд тулгамдаж байгаа асуудлуудыг хэлэлцэж, асуудлыг ажил хэрэг болгоход анхаарч ажиллах юм. Цахим уулзалтад УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нар оролцлоо. Эрүүл мэндийн сайд С.Энхболд эрүүл энхийн манаанд зогс байгаа нийт эмч эмнэлгийн ажилчиддаа мэндчилгээ дэвшүүллээ. Мөн  Эрүүл мэндийн ажилчдын нийгмийн хамгаалал сэдэвт илгэл тавьлаа. Эмч эмнэлгийн ажилчдын цалин хөлс урамшууллын тогтолцоог боловсронгуй болгож, бодит цалингын хэмжээг улсын дунджаас дээш байлгана гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд онцолсон юм.
 
Эрүүл мэндийн салбарт нийт 55 мянга гаруй эмч эмнэлгийн ажилчид ажиллаж байна. "Эмч, эмнэлгийн ажилчдаа сонсьё" цахим уулзалт 3 цаг үргэлжилсэн юм. Дундговь, Төв аймаг, Баян-Өлгий, Архангай, Булган, Завхан, Сүхбаатар, Хэнтий, Говь-Алтай,Дорнод Шарын гол, Баян хонгор зэрэг аймгуудын төлөөлөл санал бодлоо илэрхийллээ.
Нийслэл хотоос ЭМЖЖ Чих хамар хоолойн эмнэлэг, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг, УНТЭ, Амгалан амаржих, УГТЭ, Налайх дүүргийн нэгдсэн эмнэлэг, Хувийн эмнэлгийн холбоо оролцож төлөөллүүд саналаа хэлсэн юм. Эмч эмнэлгийн ажилчдын цалин хөлс болон урамшууллын тэтгэмжийг нэмэгдүүлэх нэн шаардлагатайг саналаа хэлсэн дийлэнх эмнэлгийн төлөөллүүд хэлсэн юм. Мөн түүнчлэн Эрүүл мэндийн салбарын тогтолцоог сайжруулж, эрүүл мэндийн ажилчдын эрх зүйн тухай хуулийг батлах шаардлагатай байгааг онцоллоо. Хөдөө орон нутгийн эмч эмнэлгийн ажигчдын хувьд эмч нарын нэн тэргүүнд орон сууцжуулах шаардлагатай байгааг уламжиллаа.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*