Коронавирусний эсрэг вакцины талаар ЭМЯ болон ДЭМБ-аас хамтарсан мэдээлэл хийлээ.Коронавирусний эсрэг вакцины талаар ЭМЯ болон ДЭМБ-аас хамтарсан мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Суурин төлөөлөгч Сергей Диордица: Монгол Улсын хүн амыг коронавирусийн эсрэг вакцинд хамруулах ажил маргааш эхлэх гэж байна. Вакциныг үндсэн хоёр чиглэлээр оруулж ирж байна. Нэгдүгээрт, "КОВАКС" механизмын хүрээнд авч байна. Цаашид "КОВАКС" болон тусламжаас гадна бусад арга зам буюу хоёр орны хамтын ажиллагааны гэрээгээр дараа дараагийн вакциныг оруулж ирэхээр болж байна. ДЭМБ-ын зөвлөж буй зөвлөмжөөр чанарын шаардлага хангасан, хүртээмжтэй вакциныг татан авахад анхаарах нь зүйтэй. Энэтхэг улсаас оруулж ирж байгаа “АстраЗенека” вакцины хувьд ДЭМБ-ын яаралтай горимын жагсаалтад бүртгэгдсэн чанарын баталгаажуулалтыг хангасан вакцин юм.
ДЭМБ нь вакцины үр дүн болон чанар ямар байгааг тогтоож баталгаажуулдаг. Вакцинд чанарын баталгаа өгөхийн тулд маш их цаг хугацаа шаарддаг. "АстраЗенека", "Пфайзер" вакцины хувьд ДЭМБ-ын яаралтай горимын жагсаалтад бүртгэгдэж үр дүн, чанарын хувьд баталгаатай гэж үзсэн байгаа. Удахгүй БНХАУ-ын "Синофарм", ОХУ-ын "Спутник" вакцинд ДЭМБ эмнэлзүйн туршилт судалгааны үр дүнг баталгаажуулж эмнэлзүйд яаралтай горимоор ашиглах жагсаалтад оруулахаар ажиллаж байгаа. Ойрын хугацаанд тус хоёр вакциныг баталгаажуулна" гэлээ.