Зүүн Азийн залуучуудын наадмын чөлөөт бөхийн тэмцээн Степпе Аренад хоёр өдөр үргэлжилж, өнөөдөр өндөрлөлөө.
Өнөөдөр барилдсан бөхчүүдээс эрэгтэйчүүдийн 60 кг-д А.Даваадорж мөнгөн медаль хүртсэн бол 51 кг-д М.Аманбек, 80 кг-д Э.Бямбадорж, эмэгтэйчүүдийн 46 кг-д Б.Хулан нар хүрэл медалийн эзэд боллоо.
Ингэснээр манай чөлөөтийнхөн Зүүн Азийн залуучуудын наадмыг 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртсэн амжилтаар өндөрлүүлж байна.
Чөлөөт бөхийн 12 жингийн 10-т нь Японы бөхчүүд түрүүлсэн бол хоёр жинд БНХАУ-ын тамирчид алтан медаль хүртсэн юм.
МҮОХ-ны Албан ёсны түнш Coca-Cola Mongolia