Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны элсэлтийн бүртгэлийн хүсэлтийг 2023 оны есдүгээр сарын 11-ний өдрөөс есдүгээр сарын 20-ны өдөр хүртэл "Е-Mongolia" системээр дамжуулан авна.
Та хүүхдээ нийслэлийн цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
-Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх
-Хэрвээ та шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд хийх бол есдүгээр сарын 19-ний 17:00 цагаас өмнө хийлгэсэн байх шаардлагатайг анхаарна уу.
-Элсэлтийн бүртгэлийн хариуг есдүгээр сарын 20-ноос хойш таны бүртгүүлсэн дугаарт мессежээр илгээх болно.