Транс тос агуулсан бүтээгдэхүүнээс татгалзъя

Үйлдвэрийн аргаар боловсруулсан транс тос нь ургамлын гаралтай шингэн тосыг химийн аргаар устөрөгчөөр баяжуулж, хатуу төлөвтэй болгосон тос юм.

Ингэж гаргаж авсан транс тосыг удаан хугацаанд хадгалах боломжтой бөгөөд үнэ өртөг хямдаас үйлдвэрлэгчид ихээр хэрэглэдэг.

Гэвч транс тос нь цусан дах муу холестерины хэмжээг нэмэгдүүлж, судас хатуурах, тархинд цус харвах зэрэг зүрх судасны өвчний шалтгаан болдог. Худалдан авалт хийхдээ бараа бүтээгдэхүүний шошгын мэдээлэлтэй та заавал танилцаж байгаарай. Транс тос агуулсан бүтээгдэхүүнээс татгалзъя. 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*