ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг хийлээ. ХӨСҮТ-ийн өглөө. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нэг өдрийн хугацаанд 16777 иргэнийг коронавиурсийн шинжилгээнд хамрууллаа. Эдгээрээс 46 хүнд коронавирусийн халдвар илэрлээ. Энэ батлагдсан тохиолдлуудаас "Нэг хаалга - Нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд 1 иргэнээс халдвар илэрсэн. 21 тохиолдол нь өмнө "Нэг хаалга - Нэг шинжилгээ"-ний хүрээнд илэрсэн хүмүүсийн хавьтлууд, үлдсэн нь ажиглан тусгаарлагдаж байсан иргэдийн давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ" гэв.
Ингэснээр Улаанбаатар хотод нийтдээ коронавирусийн тохиолдол 1960 болж бүртгэгдлээ.