Эх орноосоо урвах гэмт хэрэгт буруутгагдаж буй Украин Улсын Ерөнхийлөгч асан Петр Порошенко нь хууль хяналтын байгууллага болон шүүхийн системийн мэргэжлийн бус байдал, хээл хахуульд автсанаас шоронд хоригдох ялаас мултарч болзошгүй байна хэмээн Батлан хамгаалах яамны сайд асан, “Иргэний байр суурь” намын тэргүүн Анатолий Гриценко мэдэгдэв.
Мөн Порошенко нь мөрдөн байцаагчдын дуудсан цагт удаа дараа ирэхгүй байх, өөрийнхөө оронд өмгөөлөгчөө явуулах зэргээр хандаж байгаа нь саатуулах хангалттай үндэслэлтэй хэмээн тэрээр мэдэгдсэн юм.
Украин Улсын Дотоод хэргийн яамнаас Порошенког эх орноосоо урвасан хэрэгт 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр буруутгасан юм. Түүнд байцаалтад дуудсан тогтоол хүргүүлсэн боловч тэрээр хүлээн авахаас зайлсхийн Польш Улс уруу оргон зайлсан ба 2022 оны эхээр эх орондоо ирнэ хэмээн мэдэгдээд байгаа юм.
Ерөнхийлөгч Зеленский /тус улсын өнөөгийн Ерөнхийлөгч/ Порошенког шалгах эр зориггүйдээ бус харин мөрдөгч, прокурор, шүүгч нарын мэргэжлийн бус байдал, хээл хахуульд автсанаас ял өгч чадахгүй хэмээн “Иргэний байр суурь” намын тэргүүн мэдэгджээ.
Өмнөд Африкаас нүүрс худалдан авахаар 2014 онд хийсэн гэрээг Порошенко цуцлан Донбассаас худалдан авсан байна. Мөрдөгчид түүнийг Украин Улсын Эрүүгийн хуулийн “эх орноосоо урвах”, “Террорист байгууллагад дэмжлэг үзүүлсэн” гэсэн зүйл ангиар ялласан байна. Нэгдүгээр сарын 12-нд Печерскийн дүүргийн шүүх Порошенког албадан саатуулах тогтоол гаргасан байна.
Эх сурвалж: https://iz.ru/1277715/2022-01-16/poroshenko-predrekli-beznakazannost-iz-za-korruptcii-sudebnoi-sistemy