АН-ын бүлгийн гишүүд Засгийн газрын гишүүдийн эсрэг мэтгэлцэнэ


Парламентын үйл ажиллагаанд шинэ соёл, шинэ механизм нэвтрүүлж буй УИХ-ын асуулгын цаг сар бүрийн сүүлийн долоо хоногийн баасан гарагт 14:00 цагт болдог. Энэ удаагийн асуулгын цаг буюу парламентын мэтгэлцээн 10 дугаар сарын 31-ний өдөр болно.

“Хавчигдсан дундаж давхаргаа хэрхэн аврах вэ” сэдвээр сөрөг хүчин буюу УИХ дахь Ардчилсан намын бүлэг, Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэх юм.

Энэхүү мэтгэлцээн нь Монголын төр, засаг ил тод, хариуцлагатай байх эхлэлийг бүрдүүлэх зорилготой. Ерөнхий сайд хүссэн сэдвээрээ мэдээлэл өгөх биш, УИХ-ын гишүүд, сөрөг хүчин, ард иргэдийн асуултад шууд хариулдаг байх жишгийг тогтоох ач холбогдолтой аж.

Эх сурвалж: Ардчилсан намын бүлэг

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*