Зам, тээврийн салбарын долоо хоногийн /2025.10.13-2025.10.19/ статистик мэдээллийг танилцуулж байна.






Зорчигч тээвэр
2025.10.19-ний байдлаар салбарын хэмжээнд оны эхнээс өссөн дүнгээр нийт 119.2 сая зорчигч тээвэрлэж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.5%-аар өссөн байна. Үүнд:
- Автотээврээр оны эхнээс өссөн дүнгээр 115.8 сая зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.4%-аар өссөн ба үүнээс нийслэлийн тээврээр 113.8 сая зорчигч зорчжээ.
- Төмөр замаар оны эхнээс өссөн дүнгээр 1.3 сая зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19.1%-аар буурсан үзүүлэлттэй байна.
- Агаарын тээврээр оны эхнээс өссөн дүнгээр 2.0 сая зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.7%-аар өсжээ.
Ачаа тээвэр
2025.10.19-ний байдлаар салбарын хэмжээнд оны эхнээс өссөн дүнгээр нийт ачаа тээвэр 101.8 сая тонн болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.5%-аар буурсан байна. Үүнд:
- Автотээврээр оны эхнээс өссөн дүнгээр 65.0 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.5%-аар буурсан.
- Төмөр замаар оны эхнээс өссөн дүнгээр 36.8 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.2%-аар өссөн.
- Мөн 10.13-10.19-ний өдрийн хооронд Тавантолгой өртөөнөөс Гашуунсухайт өртөөрүү нийт 47 галт тэрэг, 2496 вагон, 4972 ачаатай чингэлэг буюу 167.3 мянган тонн нүүрс тээвэрлэсэн. Тус төмөр замаар 2025.10.19-ний өдөр хүртэл өссөн дүнгээр нийт 1.9 сая тонн нүүрс тээвэрлээд байна.
- Агаарын тээврээр оны эхнээс өссөн дүнгээр 8.8 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8.4%-аар өссөн байна.