Б.ЧИМИДИЙН "СОНГУУЛЬД СУРАЛЦАХУЙ" НОМЫН УНШЛАГЫН ИЛТГЭЛ, САНАЛ ДҮГНЭЛТҮҮДИЙГ ЭМХЭТГЭЛ БОЛГОН ХЭВЛЭГДАН ГАРЛАА


Монгол Улсын тусгаар тогтносон асуудлын талаар бүх ард түмний санал гаргуулсны 80 жилийн ойг тохиолдуулан Сонгуулийн ерөнхий хороо, Үндсэн хуулийн цэц, “Чимид сан”, МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн хамтран Төр, нийгмийн зүтгэлтэн, ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн “Сонгуульд суралцахуй” номын уншлагыг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулсан.

“Сонгуульд суралцахуй” номын уншлагад эрдэмтэн, судлаачид

  • “Сонгуулийн эрх зүйн үндсэн асуудалд”
  • “Сонгуулийн байгууллага”
  • “Нам сонгуульд оролцох тухай”
  • “Сонгуулийн сурталчилгаа, санхүүжилт”
  • “Сонгогчийн боловсрол чухал болох нь”
  • “Сонгуулийн маргаан хянан шийдвэрлэх хэргийн харъяалал” үндсэн зургаан сэдвийн хүрээнд илтгэл, илтгэл тус бүрд гурван санал, дүгнэлт хэлэлцүүлсэн.

Зохион байгуулагчид илтгэл, хэлэлцүүлгийг эмхэтгэн “Бяраагийн Чимидийн уншлага: Сонгуульд суралцахуй” ном болгон хэвлэлээ.

Дараах холбоосоор уг номыг уншина уу.

https://m-election.mn/tothevoter

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*