Амралтын өдрүүдэд ажиллах шинжилгээний цэгүүдийн байршил

Амралтын өдрүүдэд ажиллах шинжилгээний цэгүүдийн байршлыг та бүхэнд хүргэж байна.  

Өнөөдрөөс эхлэн энэ сарын 19-н хүртэл ес хоног дараалан амарч байгаатай холбоотойгоор иргэд орон нутгийн зорих хөдөлгөөн эрчимжээд байна.

Орон нутгийг зорих иргэдийн хувьд вакцины бүрэн тунд хамрагдаад 14-өөс дээш хоносон бол шинжилгээ өгөх шаардлагагүй. Харин вакцины бүрэн тунд хамрагдаагүй иргэд болон нэг машинд хамт зорчих хүүхдүүдийн аль нэг нь/5-аас дээш насны/  PCR эсвэл түргэвчилсэн шинжилгээ өгсөн байхыг шаардлагатай.

 КОВИД-19 халдварыг илрүүлэх PCR шинжилгээний хариу 72 цаг, түргэвчилсэн шинжилгээний хариу 48 цагийн хугацаанд хүчинтэй байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*