Монголын үндэсний урлагийг олон улсад амжилттай сурталчилж буй “Чингис хаан” одонт “The Hu” хамтлагийн зурагтай шинэ дурсгалын зоосыг Монголбанкнаас худалдаанд гаргахаар болжээ.
“Чингис хаан” одонт тус хамтлагийн цоо шинэ дурсгалын хоёрдугаар сард худалдаанд гарах гэнэ.
“Чингис хаан” одонт хамтлаг нь Монгол Улсын Гавьяат Жүжигчин, дуучин, продессор Б.Дашдондогийн санаачилгаар 2016 онд албан ёсоор байгуулагдаж, 2018 онд анхны уран бүтээлүүдээ цацаж эхэлсэн билээ.
Тус хамтлагийн анхны уран бүтээл “Юу вэ, юу вэ, юу?” дууг “Youtube” сувгаар нэг жилийн дотор 26 сая, “Чонон сүлд” дууг 20 сая удаа үзэж, “Хүннү рок” урсгалыг дэлхийн сонорт чангаар тунхаглаж чадсан юм.
Монгол банк Ардын хувьсгалын 50 жилийн ойд зориулан, нэг төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий алт, мөнгө, гууль, никель дурсгалын зоосыг 1971 онд анх гаргажээ.
Үүнээс хойш, 1976-2020 оны онцгой үйл явдалд зориулан нийт 46 нэрийн алтан гулдмай, алтан зоос, алтаар бүрсэн мөнгөн зоос, мөнгөн зоос, мөнгөөр бүрсэн зэс зоосыг цутгуулан гаргажээ.