Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар 2021 онд цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах төлбөрийг тогтоожээ. Ингэхдээ өнгөрсөн жилийнхтэй адил буюу 6.350.895 /зургаан сая, гурван зуун тавин мянга, найман зуун ерэн тав/ төгрөг байхаар тогтжээ. Төлбөрийн хэмжээг нэг жилд хугацаат цэргийн алба хаагчийн хангамж, үйлчилгээнд зарцуулах хувьсах зардлаар тооцдог байна.
Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр хаах төлбөрийг өнгөрсөн жилийнхтэй ижил байхаар тогтоожээ
