Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 06.00 цаг хүртэл сунгах Улсын онцгой комиссын шийдвэрийг дэмжлээ.
2021 оны 04 дүгээр сарын 23-ны байдлаар 27,956 хүн халдвар авч 69 хүн нас барсан. 4,127 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал хөнгөн 2,338, хүндэвтэр 1,374, хүнд 351, маш хүнд 64 иргэн байна.
Улаанбаатар 24,242
Архангай 258
Баян-Өлгий 5
Баянхонгор 81
Булган 74
Говьсүмбэр 37
Дархан-Уул 437
Дорноговь 59
Дорнод 22
Дундговь 39
Завхан 129
Орхон 336
Өвөрхангай 208
Сүхбаатар 143
Сэлэнгэ 361
Төв 606
Увс 26
Ховд 197
Хөвсгөл 62
Хэнтий 53 тохиолдол бүртгэгджээ. Улсын хэмжээнд тусгаарлах 121 байранд 5,023 иргэн байна. 649,236 хүн вакцины эхний тунд, 64,469 хүн хоёрдугаар тунд хамрагджээ.