Хүүхдээ болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаарх зөвлөмжийг хүргэж байна.
Хүүхдүүдэд галын аюулгүй байдлыг хангах талаар сургах.
Хүүхдүүдэд гал түймрээс хэрхэн урьдчилан сэргийлэх, хэрхэн даван туулах талаар зааж сургах. Галын аюулгүй байдал яагаад чухал болохыг тайлбарлаж, гал түймэр, галын хэрэгсэл болон бусад дулааны эх үүсвэрийг ашиглахдаа аюулгүй зан үйлийг харуулах. Гал бол тоглоом биш харин хэрэгсэл гэдгийг тайлбарлах
Утааны дохиолол суурилуулах.
Утааны дохиоллыг гал тогооны ойролцоо,унтлагын өрөө, гэрийн өрөө бүрт суурилуулах. Туршилтын товчлуурыг ашиглан утааны дохиоллыг сар бүр шалгаж, бүх батерейгаа жилд нэгээс доошгүй удаа солих хэрэгтэй. Утааны дохиолол ямар дуугардаг, сонсвол яах ёстойг хүүхдүүдээ хэлж өгөх.
Хүүхдүүдэд гал сөнөөгчийн тухай ярьж, ажлынх нь талаар тайлбарлах
Галын хувцас, маск өмссөн гал сөнөөгчийг харах нь хүүхдүүдэд айдас төрүүлдэг. Хүчилтөрөгчийн баг зүүсэн гал сөнөөгчид ямар харагддаг, дуугардагийг хүүхдүүддээ зааж өгөх. Гал сөнөөгчидтэй уулзаж, галын аюулгүй байдлын талаар суралцахын тулд тэднийг өөрийн оршин суугаа орон нутгийн гал түймрийн газар, хэлтэстэй танилцуулж, ажил, мэрэгжлийнх нь онцлогийг таниулах.
Шүдэнз, асаагуурыг гар хүрэхгүй газар хадгалах
Шүдэнз, асаагуурыг хүүхдийн гар хүрэхгүй газар, цоожтой шүүгээнд хадгалж хэвших. Хэрвээ хүүхэд шүдэнз, асаагуур олсон бол түүнийг бариулахгүй байх, аюулын талаар нь тайлбарлах.
Хүүхдийг гал, дулааны эх үүсвэрээс хол байлгах
Хүүхдүүдийг зуух, лааны дэргэд хараа хяналтгүй орхиж болохгүй.
Хүүхдүүдэд 101 болон яаралтай тусламжийн дугааруудыг зааж өгөх
Хүүхдүүдэд 101 руу хэрхэн, хэзээ залгаж болохыг тайлбарлаж өгөх.
Гал гарсан тохиолдолд авах арга хэмжээнд сургах
Гал гарсан тохиолдолд ямар арга хэмжээ авах, хаана хандах, аюулгүй замаар гэрээс гарах зэрэг дадлуудыг эзэмшүүлэхэд сургах. Тухайлбал, хувцас нь галд автсан тохиолдолд хүүхдүүдийг ЗОГС-ХЭВТ, ӨНХӨР гэж зааж, хэвшүүлэх.
Эх сурвалж: nema.gov.mn