“Дархлаажуулалтын үйлчилгээний хүн хоорондын харилцаа” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалт зохион байгууллаа

Дархлаажуулалтын үйлчилгээний хүн хоорондын харилцааны талаар эрүүл мэндийн ажилтнуудад сургалт явуулж, сургагч багш нар бэлтгэх цахим сургалтыг зохион байгууллаа. Сургалтын гол зорилго нь бэлтгэгдсэн сургагч багш нар аймаг, нийслэлийн эрүүл мэндийн ажилтнуудад сургалт явуулж тэдний дархлаажуулалтын үйлчилгээн дэх хүн хоорондын харилцааны мэдлэг арга зүйг сайжруулахад оршино.
 
Тус сургалтад Эрүүл мэндийн дэд сайд Б.Баттүвшин, ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан болон НҮБ-ийн Хүүхдийн сан, ХӨСҮТ, НЭМҮТ, НЭМГ, СХД-ийн эрүүл мэндийн төв Шинэ нийгмийн эрүүл мэнд төрийн бус байгууллага оролцлоо.“Дархлаажуулалтын үйлчилгээний хүн хоорондын харилцаа” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалт 3-р сарын 26-28ний өдрүүдэд зохион байгуулагдах юм.Нийгмийн сүлжээнд гарч буй вакцинжуулалттай холбоотой худал мэдээлэл  дархлаажуулалтад хамрагдах гэсэн иргэдэд эргэлзээ төрүүлж болзошгүй байгааг мэргэжлийн хүмүүс анхааруулж, энэ тал дээр сургагч багш нарын оролцоо чухал гэдгийг онцлов.
 
НҮБ-ийн Хүүхдийн сан болон бусад байгууллагуудын боловсруулсан дархлаажуулалтын үйлчилгээний хүн хоорондын харилцааг сайжруулах замаар дархлаажуулалтын хамрах хүрээ, идвэхийг нэмэгдүүлж халдварт өвчнийг бууруулах ажлыг эрчимжүүлэхэд чухал нөлөөтэй сургалт болж байна гэдгийг Эрүүл мэндийн дэд сайд Б.Баттүвшин онцлов.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*