Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
Ардын багшцолыг:
АШУҮИС-ийн багш, доктор, профессор Т.Зэвгээ нь анагаахын шинжлэх ухааны эмгэг физиологийн онол, арга зүйн үндсийг боловсруулан хөгжүүлж, эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэн, шинэ технологи, сургалтын хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлэн, мэргэжилтэн, эмч, багш бэлтгэж, сургуулийн орчин нөхцөлийг сайжруулах, заах арга зүйг боловсронгуй болгоход оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлж Гавьяат багшТүндэвийн Зэвгээдхүртээлээ.
Гавьяат багш цолоор:
- Сүхбаатар аймгийн Онгон сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багшБатаагийн Минжүүрдорж,
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:
- ШУТИС-ийн ахмад багш, физик-математикийн ухааны доктор, профессорБалбарын Доржсүрэн,
Гавьяат эдийн засагч цолоор:
- “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ахмад ажилтанХөхөөгийн Хандсүрэн
Гавьяат механикжуулагч цолоор
- Булган аймгийн Сэлэнгэ сумын “Ингэт толгой” сангийн аж ахуйн ахмад ажилтанЦогбадрахын Оюунсуртал,
Гавьяат барилгачин цолоор:
- “Сонинхайрхан-Уул” ХХК-ийн захиралДавхарын Цогзолмаа,
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:
- “Монгол цонх групп” ХХК-ийн ерөнхий захиралНэмэрийн Буянжаргал,
- “Гоёл кашмер” ХХК-ийн гүйцэтгэх захиралБямбахүүгийн Ариунаа,
Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:
- Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын Нийтлэг үйлчилгээний албаны зөвлөх инженерДондогийн Чулуунбүргэд,
Худалдааны гавьяат ажилтан цолоор:
- “Тээвэр дархан” ХК-ийн гүйцэтгэх захиралМинээгийн Оюун,
Хүний гавьяат эмч цолоор:
- Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Урологи-Андрологийн төвийн дарга, Төрийн шагналт, анагаах ухааны доктор, профессорДагвадоржийн Баян-Өндөр,
- Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Нуруу, нугасны тасгийн зөвлөх эмчЖадамбаагийн Оюунтөгс,
Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор:
- Нийслэлийн Амгалан амаржих газрын ахмад ажилтан, эх баригчМижиддоржийн Аня,
- АШУҮИС-ийн менежер, их эмчСумъяагийн Нарантуяа,
Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:
- Азийн буддистуудын энх тайвны бага хурлын ерөнхий нарийн бичгийн даргаХөнхөрийн Бямбажав,
- ЗурагчинГончигийн Ган-Өлзий,
Гавьяат тамирчин цолоор:
- Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч, олон улсын хэмжээний мастерСодномдоржийн Мөнхзул,
- Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооны тамирчин, ёкозүнаСугаррагчаагийн Бямбасүрэн,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
- ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн хэл шинжлэлийн салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, дэд профессорСэржээгийн Мөнхсайхан,
- “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Шүүн хатаах хэсгийн гүүрэн кранчин, Үндэсний сурын харвааны Даяар дуурсах мэргэнЛхамжавын Отгонбаяр,
- “Ий тив и” телевизийн спортын сэтгүүлч, тайлбарлагчСосорбарамын Шижирбат,
- “Одонгоо салон”-ы үсчинГанболдын Ганцоож,
- Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчинТогтохын Алтжин,
- Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчинТүвшинжаргалын Энхжин,
Алтан гадас одонгоор:
- “Свебау хаус” ХХК-ийн гүйцэтгэх захиралБайх-Үрийн Хишигдорж,
- Чөлөөт уран бүтээлч, дуучинЭнхбаярын Мөнгөнчимэг,
- “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын Захиргаа, санхүүгийн хэлтсийн сургалтын мэргэжилтэнДамирангийн Оюунчимэг,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
- “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргаЭнхтайваны Энхболд,
- Улаанбаатар төмөр замын Зорчигчийн вагон депогийн вагоны үйлчлэгчГанболдын Оюунгэрэл,
- “Гашуун сухайт авто зам” ХХК-ийн бүртгэл мэдээллийн ажилтанДашдаваагийн Нарантуяа,
- “Үндэсний хөгжлийн хүрээлэн” Улсын төсөвт үйлдвэрийн газрын Хууль, худалдан авах ажиллагаа хариуцсан менежерБаяраагийн Ганхөлөгнарыг шагналаа.









Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд нь амжилт, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө. Мөн Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойн баярын мэнд хүргэлээ.