Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жил, Ардын хувьсгалын 101 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан, салбар салбарын хүндэт зүтгэлтнүүдэд өнөөдөр төрийн дээд цол, одон медаль гардуулж байна.
Хөдөлмөрөө бүтээлдээ төрдөө үнэлүүлж буй эрхмүүдээс онцолбол, жүжигчин Г.Эрдэнэбилэг Монгол Улсын Гавьяат жүжигчин хэмээх эрхэм цолыг хүртлээ. Тэрээр соёл урлагийн салбарт 20 гаруй жил ажиллахдаа театрын 30 гаруй жүжгийн гол ба туслах дүрийг амжилттай бүтээж, 20 гаруй уран сайхны киног найруулжээ.
Мөн тайзны урлагийг иргэдэд түгээн дэлгэрүүлэх үйлсэд идэвхтэй оролцож, нийслэл болон хөдөө орон нутгийн олон мянган иргэнд үйлчилсэн хөдөлмөр зүтгэл, Монголын кино, драмын урлагийг хөгжүүлэх үйлс болон олон улсын кино дэлгэцийн наадмуудаас нэр хүндтэй шагналуудыг удаа дараа хүртэж, эх орныхоо соёл урлагийг олон улсад сурталчлахад оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлсэн байна.