УОК: Гуравдугаар сарын 1-нээс танхимаар хичээллэхийг түр хойшлуулж байна

Image result for танхимаар хичээллэхийг түр хойшлуулж байна

 

УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан ЕБС-ын сурагчдыг хичээлийг ирэх сарын 1-нээс танхимаар хичээллэхийг түр хойшлуулсан болохоо мэдэгдлээ. Тэрбээр "Халдварын голомтыг бүрэн хумьж, иргэдээ вакцинжуулалтад хамруулахын тулд төр, засгийн зүгээс хатуу хөл хорио тогтоож, айл өрх бүрээс шинжилгээ авч байна.

Энэ бүх бодлого шийдвэрийн үр дүнд дотооддоо цар тахлын халдварыг бууруулж, аюул эрсдэлгүй болсон цагт хичээл сургуулийг танхимаар оруулахаар төлөвлөж байгаа учраас гуравдугаар сарын 1-нээс танхимаар хичээллэхийг түр хойшлуулсан билээ" гэжээ. 

Халдварын эсрэг вакцинжуулалтын ажил энэ сарын 23-наас эхэлнэ. Тиймээс дархлаажуулалтын үед танхимаар хичээлллэх нь хүүхдүүдэд эрсдэлтэй гэж үзсэн аж. 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*