“Олон төвт хот-иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

Улаанбаатар хот 2040 оны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөө боловсруулж буй. Түүнчлэн 20 минутын хот, авто замын түгжрэлийг бууруулах шийдэл болон олон төвт хотын тогтолцоонд салбарын хүмүүсийг татан оролцуулах зорилготойгоор их, дээд сургуулийн хот төлөвлөлт, архитектур, газар зохион байгуулалтын салбарын оюутан, судлаачид, мэргэжлийн холбоодын хүрээнд “Олон төвт хот-иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахаар боллоо. Эрдэм шинжилгээний хурал арванхоёрдугаар сарын 4-ний өдөр 10:00 цагт нийслэлийн Нутгийн захиргааны төв цогцолбор байранд болно.

“Олон төвт хот-иргэдийн оролцоо” ерөнхий сэдвийн хүрээнд дараах дэд сэдвүүдийг хамруулж эрдэм шинжилгээний бүтээлүүдийг хүлээн авна. Үүнд:

  • 20 минутын хотын үзэл баримтлалыг Улаанбаатар хотод хэрэгжүүлэх боломж, шийдэл,
  • Нийслэлийн дагуул хотуудыг бие даан хөгжүүлэх болон төр хувийн хэвшлийн түншлэлээр хөгжүүлэх боломж, шийдэл,
  • Эдийн засгийн тусгай бүсийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хөгжүүлэх боломж, шийдэл,
  • Үйлдвэр, их дээд сургууль, томоохон зах худалдааны төвүүдийг салбар чиглэл бүрээр хотын дэд төв, дагуул хотуудад нүүлгэн шилжүүлэх боломж, шийдэл,
  • Дахин төлөвлөлтийн үйл ажиллагаанд авч хэрэгжүүлэх арга зам, шийдэл,
  • Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад чиглэсэн шийдэл гэсэн дэд сэдвүүдийн хүрээнд бүтээл хүлээн авч, шагналт 5 байр шалгаруулна.

Эрдэм шинжилгээний хуралд оролцогчдын илтгэлийг арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн 17:00 цаг хүртэл хэвлэмэл болон файлаар Хот байгуулалт, хотын стандартын газрын Дэд төв, дагуул хотын хэлтэст болон (n.myadagbadam@uda.ub.gov.mn) цахим шуудангаар хүлээн авна. Эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн оролцогчдын бүтээлийг эмхэтгэл болгон хэвлүүлж, олон нийтэд хүргэнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг Хот байгуулалт, хотын стандартын газрын 72707700 болон 88068039, 88314142 дугаараас лавлана уу. 

ХОТ БАЙГУУЛАЛТ, ХОТЫН СТАНДАРТЫН ГАЗАР

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*