
“Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ын утсанд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 3532 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлагын 93 хувь буюу 3159 нь лавлагаа мэдээлэл, 5 хувь буюу 158 нь гомдол, 2 хувь буюу 73 нь санал хүсэлт, бусад мэдээлэл байна.
Тусгай дугаарын утсанд хандсан нийт дуудлагын 66% буюу 2084 дуудлагыг шийдвэрлэн ажиллалаа.
Өмнөх өдөртэй харьцуулахад хүлээн авсан дуудлагын тоо 3 % өссөн байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.