“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлиг”-ийг хэрэгжүүлэх зорилгоор “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2024” арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Үндэсний бичиг соёлоо эрхэмлэн дээдэлье” уриатайгаар 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 22-ны өдрүүдэд улс орон даяар нэг өнгө төрх, нэгдмэл агуулгатай зохион байгуулах гэж байна.
