Хөгжмийн зохиолч Б.Пүрэвсүрэн эмч нарт хайр зарлалаа

Нийтийн дууны ертөнцөд өөрийн гэсэн бууриа хэдийнээ засаж, үзэгч сонсогч олны сонсох дуртай олон дууг бүтээсэн Хөгжмийн зохиолч Б.Пүрэвсүрэн хүнд хэцүү нөхцөлд ажиллаж байгаа эмч нартаа зориулан уран бүтээл өргөн барихаар болжээ. Нийгмийн хамгийн халуун цэгт ажиллаж байдаг эмч нарын тухай уран бүтээл сүүлийн олон жил тасарсан гэхэд болно.

Харин “Манай адуу ”, “Босоо хийморьтой эр хүн”, “Цэнхэр тэнгэрийн орон”, "Буурал даргын нутаг" “Санахгүй л гэсэн юм аа”, “Аавын борлог морьд”, “Дулаахан намар” "Нэг л туулах хорвоо " "Сайхан" "Аавдаа " "Аяласхийгээд дуулая даа " Жаргаж уйлаарай ээжээ" Сайхан ханьдаа зэрэг нийтийн дууны санг 500 шахам уран бүтээлээр баяжуулсан Б.Пүрэвсүрэн энэхүү орхигдоод байсан орон зайд нэгэн сайхан хөг эгшиг нэмэхээр болсон нь сайхан хэрэг.

Олон сайхан хайр сэтгэлийн уран бүтээл туурвисан түүний хувьд эмч нарт зориулан дуу хийх нь илүү ойр дөт байж мэдэх юм. Энэ утгаараа цар тахалын хүнд үед гэртээ харилгүй олон өдөр хоногийг туулж байгаа эмч нартаа урам зориг өгсөн,алдар гавьяаг нь магтан дуулсан,тэдний гэр бүл, үр хүүхдэд урам хайрласан  уран бүтээл туурвих бизээ.

Мөн Пүрэвсүрэн Буяндэлгэр Purevsuren Buyandelger пэйжээрээ шүлгүүдийг хүлээн авч байгаа гэнэ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*