"The Hu" хамтлаг "Sad but True" дуугаараа дахин шуугиан тарьж эхэллээ

The Hu хамтлагийн шинэ уран бүтээл дэлхийн рок сонирхогчдын дунд дахин шуугиан тарьж эхэллээ. Тус хамтлаг домогт Metallica хамтлагийн 1993 онд гаргасан "Sad but True" дууг өөрсдийн Хүннү рок хэв маягт оруулан шинэчлэн дуулсан нь Billboard-ийн Hard Rock Digital songs жагсаалтад долоо хоногийн дотор орсон бол өнөөдөр жагсаалтын #2-т бичигджээ. 

12 дугаар сарын 3-ны өдөр Youtube сувагт цацагдсан "Sad but True" дууны видео өнөөдрийн байдлаар 2.7 сая үзэлттэй байна. Тус хамтлагийн анхны цомог "Gereg" 2019 онд 9 дүгээр сард худалдаанд гарснаас 14 хоногийн дараа Billboard-ийг тэргүүлж, Монголын рок поп урлагийн түүхэнд цоо шинэ хуудас нээж байв. "Gereg" цомгоос Song of Woman, Yuve Yuve Yu, Wolf Totem дуунууд нь Billboard-ийн эхний 10-т бичигдсэний дотор Wolf Totem #1-т бичигдэж байсан юм.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*