Энэ Z үеийнхэн нь 2003 оноос хойш төрөгсөд хамаарна. Хүмүүсийг үе үеийн төлөөллөөр нь Baby boomers - 1944-1963, Generation X - 1964-1980, Generation Y - 1981-2002, Generation Z - 2002 хойш төрөгсдийг ойлгож болно. Эдгээр төлөөллүүд нь ертөнцийн харах өнцөг, асуудалд хандах хандлагууд, хариу урвалууд өөр өөрийн онцлог шинжүүдийг агуулж байдаг.
Бидний амьдарч буй яг одоогийн цаг мөчид Z үеийнхэн бол эдийн засагт оруулж буй хувь нэмэр нь хурдацтай өсөж яваа дараагийн үеийн удирдагч манлайлагчид юм. Жишээ нь, 2030 онд зөвхөн АНУ-д гэхэд энэ үе нийт ажиллах хүчний 30 хувийг бүрдүүлнэ гэсэн тооцоо бий. Учир нь Z үеийнхэн туршлагаас илүү ур чадварыг илүүд үзсэн, зоримог, өөдрөг шинж чанартай бөгөөд энэ нь тэднийг эдийн засгийн хувьд бие даасан, хараат бус байр суурьтай болох хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлж, улмаар ажлын байран дээр эрт гарахад нөлөөлдөгажээ.
Z үеийнхэн төрөлхийн өрсөлдөөнд дуртай, шинийг эрэлхийлдэг учир сонирхолтой бөгөөд цалин сайтай ажлын байрыг л чухалчлах болсон байна. Ур чадвар, өөртөө болон ирээдүйдээ итгэх итгэл, өөдрөг зан тэдний онцлогууд ажиглагдана.
Х.ЦЭЛМЭГ