Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой уулзалт хийж, шатахууны үүсээд байгаа зохиомол хомсдолыг арилгахад ОХУ-аас нийлүүлэх шатахууны хэмжээг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийг эрчимжүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцав.
Элчин сайд А.Н.Евсиков шатахууны тээвэрлэлттэй холбоотой асуудлыг шийдвэрлэх, нийлүүлэлт тасрахгүй, хэвийн үргэлжилнэ гэдгийг хэллээ.